Лааны төрөл лааны ач холбогдол Лааны зориулалт

2023-04-11 08:01
Лааны төрөл лааны ач холбогдол Лааны зориулалт

Лааг өнөө үед гэрээ чимэх, гэр орноо эерэг энерги, дулаан уур амьсгал төрүүлэхийн тулд гэх зэрэг маш олон янзаар ашиглаж байна. Лааны галын эрчмийг ашиглаж эерэг энергийг дуудаж байдаг. Монголчууд эрт дээр үеээс хүүхэд уйлах үед лаагаар ширгэлдэг нь ийм учиртай юм. Лааны галын эрчмийг ашиглан дом хийдэг байна.

Лаа нь өөрөө гэр орны энерги, биеийн энергийг засдаг бөгөөд таагүй уур амьсгалтай байгаа үед аль болох олон төрлийн лаа авч асаах тусам танд үр өгөөж нь илүү нөлөөлдөг байна. Бидний эргэн тойронд байгаа эерэг сөрөг эрчмүүдийн эерэг энэергүүдийг өөртөө татахын тулд лаа асаах нь тус дэм болж өгдөг. Харин сөрөг энергүүдийг лаа шатааж өгдөг байна. Гэр оронд хэрүүл маргаан хийсний дараа гэрт сөрөг энергүүд үүсч энэ нь уур бухимдалтай болгох, аливаа зүйлд сөрөг хандлагатай болгох, шүүмжлэмтгий болгодог. Энэхүү бухимдаад стресдээд байгаа зүйлсийг арилгах аргуудын нэг маш энгийн бөгөөд хүчтэй зүйл бол лаа асаах байдаг. Төвлөрөх, юм бодох, залбирах гээд өөртэйгөө ажиллаж байх үедээ лаа асаах нь хамгийн сайн үр нөлөөтэй байдаг. Лааг үргэлж асааж заншвал гэр бүлд хэрүүлгүй амгалан аз жаргалтай орчин бүрдэнэ. Иимээс лааг байнгын хэрэглээ болгон ашиглах нь эерэг энергийг дуудах чухал ач холбогдолтой юм.

Мөн лааны гэрлээс аураа энерги ялгарч байдаг. Лаа нь олон төрлийн өнгөтэй байдаг ба өнгө бүр өөр өөрийн утга илэрхийлдэг. Хүнд бүрд үндсэн долоон хүрд байдаг бөгөөд хүрд бүр нь өөр өөр өнгөтэй байдаг. Лааны өнгө нь дараах үндсэн 7н хүрдийг идэвхжүүлж байдаг.

Улаан - Суурь хүрд /Улаан өнгө нь хүч чадал, өөртөө итгэх итгэлийг идэвхжүүлнэ/

Улбар шар - Амар амгаланг тэтгэгч хүрд /улбар шар өнгийн лаа нь эд баялаг, мөнгө, карьер, ажлын амжилтыг идэвхжүүлнэ/

Шар - Наран сүлжээ хүрд /Шар өнгийн лаа нь амар амгалан, аз жаргал, энх тайвныг билэгддэг/

Ногоон - Зүрхэн хүрд /Ногоон өнгө нь мөнгө, санхүүтэй холбоотой энергийг дууддаг, хайрлах, энэрэх энергийг идэвхжүүлнэ/

Цэнхэр - Хоолойн хүрд /Цэнхэр өнгийн лаа асаах нь ярих, өөрийгөө үнэлэх ур чадвар идэвхжүүлнэ/

Гүн хөх - Билгийн мэлмийн хүрд / Зөн билэг, далд ур чадвар, төсөөлөл, алсын хараатай холбоотой/

Ягаан - Титэм хүрд / Гоо үзэсгэлэн, бүтээлч байдал, танин мэдэх, урам зоригийг тэтгэнэ/

үүнээс гадна дээрхи хүрдний өнгөнд ороогүй өнгийн лаануудаас дурдвал

Хар өнгө: Хэрүүл, хэл ам , хар сөрөг энергийг устгах

Бор өнгө: Мөнгө дуудах, мөнгөний блок арилгах

Ягаан өнгө: Хайр, нөхөрлөл, эелдэг харилцааг билэгдэн идэвхжүүлнэ.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл